Голомт Банк ХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар томилогдлоо.
А.Одонбаатар нь 2008 онд Голомт банкны Дотоод аудитын газарт Аудитораар ажлын анхны гараагаа эхлүүлсэн ба 2014-2015 онд Зайсан скүэр Тооцооны төвийн захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал, 2016-2023 онд Голомт банкны Аудит хариуцсан захирал, 2023-2024.07 сар хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч зэргээр тус банкны анхан шатны нэгжээс гүйцэтгэх удирдлага хүртэл дэвшин ажилласан 15 жилийн туршлагатай банкир юм.
Түүнчлэн Олон улсын дотоод аудиторуудын институт (IIA)-ын Монгол дахь салбар, Монголын банкны холбоо, Мэдээллийн системийн аудит хяналтын холбоо (ISACA)-нд удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол Улсын Дотоод аудитын салбарт шинэ стандартыг бий болгоход хувь нэмрээ оруулсан билээ.
Тодруулбал, Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа нь “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт, Ёс зүйн кодтой бүрэн нийцсэн” гэх үнэлгээг авсан бөгөөд энэ туршлагыг Бутаны Вант Улсын Үндэсний банк судалж байсан юм.
Түүнийг Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байх хугацаанд Голомт банк нь Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээлд завсарлаад байсан санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээж, анх удаа олон улсын зах зээл дээр ам.долларын бондыг амжилттай гаргаснаас гадна 2024 оны 2-р улиралд 273.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өндөр өссөн зэрэг амжилтыг үзүүлээд байна.
А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны менежментийн бакалавр, 2013 онд Энэтхэг улсын Bangalore их сургуулийн Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагаар магистрын зэргийг тус тус хамгаалсан юм.
Голомт Банк ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Одонбаатарт ажлын өндөр амжилтыг хүсье!
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй