Канадын төв банк бодлогын хүүгээ дахин 0.25 нэгжээр буурууллаа.
G7 улсуудаас хамгийн түрүүнд Канад хүүгээ бууруулж эхэлсэн бөгөөд удаан хугацаанд хадгалсан 5 хувийн хүүгээ өнгөрсөн сард 4.75-д хүргэсэн юм. Тэгвэл энэ удаад хүүгээ дахин 0.25 суурь нэгжээр бууруулан 4.5 хувь болголоо.
- Канадын төв банкнаас инфляцыг 2025 оны хоёрдугаар хагаст хоёр хувийн зорилтот түвшинд шат дараалалтай хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 2024 оны эхний улиралд эдийн засаг 1.7%-иар өссөн нь 4 сард таамаглаж байсан 2.8%-иас хамаагүй доогуур байгаа юм.
- Автотээврийн хэрэгсэл, гадаад аяллын эрэлт удааширч, айл өрхүүд орлогынхоо ихэнх хувийг өр төлбөрт зарцуулж байгаатай холбоотойгоор хэрэглээ буурч инфляцын хүч саарч байгаа гэж үзэж байгаа юм. Ханш бууруулсан тухай мэдэгдлийн дараа канад долларын ханш улам суларч, нэг ам.доллартой харьцах ханш 1.3818 -д хүрлээ.
Дараагийн мөнгөний бодлогын шийдвэр 9-р сарын 4-нд гарах ба бодлогын хүүг дахин 0.25 нэгжээр бууруулах магадлал 56 хувьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй