Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 17.8 тэрбум төгрөгт хүрлээ
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 754 хувиар өсөн 17.8 тэрбум төгрөгт хүрчээ.
- Үйл ажиллагааны орлого 8.6 тэрбум төгрөгт хүрч 73 хувиар өссөн.
- Эздийн өмчийн хэмжээ 57.6 тэрбум төгрөгт хүрч 53 хувиар өссөн.
- 2024 оны 7-р сарын 23 өдрийн ханшийг үндэслэн тооцсон P/E (TTM) харьцаа 6.7 байна.
- Орлогын задаргааг авч үзвэл хүүгийн орлогоос 15.3 тэрбум төгрөгийг олсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 235 хувиар өссөн байна.
2024 оны эхний хагас жилийн байдлаар УУБ-ээр дамжуулан нийт 1,818 сая ам.долларын үнийн дүн бүхий 339 удаагийн арилжаа явагдсан ба энэ нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 38 хувиар өсжээ. МХБ-ээр дамжуулан 2024 оны эхний хагаст 15.54 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан бөгөөд УУБ арилжаа нь цаашид тэлэх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй