Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр эхэлнэ

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр эхэлнэ

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр эхэлнэ

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр буюу 7 сарын 26-нд эхэлнэ. Энэ удаагийн олимпод Монголоос эрэгтэй 15, эмэгтэй 18 тамирчин өрсөлдөх бөгөөд үүнд өмнөх олимпоос медаль хүртсэн нэг ч тамирчин багтаагүй байна.

Олимп ба эдийн засгийн эргэлт

Олимп зохион байгуулж буй орнууд гадаадын хөрөнгө оруулалт (FI), аялал жуулчлалын салбарын өсөлттэй холбоотойгоор сая сая ам.долларыг эх орондоо татдаг. Түүнчлэн зохион байгуулагч оронд давуу талууд олон байхаас гадна зарим сул талууд ч бий.

Давуу талууд:

Богино хугацаанд ажлын байр нэмэгдэнэ. Тухайлбал, Риогийн олимпын үеэр 15,000 орчим зочид буудал шинээр баригдаж жуулчид хүлээж авсан байна. Харин Бээжин 2008-нд олимпод зориулсан зам, дэд бүтцийг хөгжүүлэхэд 22.5 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Зарим зардлууд: 

Зарим наадмууд зардлаа орлогоороо нөхөж чаддаггүй. Жишээ нь 2012 оны Лондонгийн олимпод 18 тэрбум ам.долларыг зарцуулсан ч 5.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Бээжин 2008-д 40 тэрбум ам.долларыг зарцуулсан бол 3.6 тэрбум ам.долларын валютын орлоготой байжээ. Гэхдээ олимпын наадам нь эдийн засаг, ашиг орлогыг бус эв нэгдлийн наадам гэдгийг санах нь зүйтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.