Сүү ХК-ийн цэвэр ашиг 12.2 тэрбум төгрөгт хүрлээ
Сүү ХК нь нийт 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй бөгөөд жил бүр 34 тэрбум төгрөгийн худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчдээсээ авч байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд:
- Хаягдал ус дахин боловсруулж, саарал усыг ашиглах MNS стандартыг үе шаттайгаар нэвтрүүлсэн
- Үйлдвэрийн цаасан хог хаягдлын 92%-ийг Эко Пак ХХК-д
- Тоног төхөөрөмж болон химийн хог хаягдлыг Элеменд ХХК-д нийлүүлж байна.
Шат дараалсан шинэчлэлтүүдийг хийснээр хаягдал усны хэмжээг багасгаж, ус болон уур цахилгаан ашиглалтын зарцуулалтыг 15-25% бууруулснаар 2023 онд 3268 ширхэг мод суулгасантай дүйцэхүйц хэмнэлтийг хийж чаджээ.
Сүү ХК-ийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:
- Борлуулалтын орлого 30.5%-иар өсөж 96.0 тэрбум төгрөгт хүрлээ
- Цэвэр шиг 12.2 тэрбум төгрөгт хүрч 37.3%-ийн өсөлтийг үзүүлсэн
Ийнхүү сүүлийн 12 сарын байдлаар тооцоолсон үнэ ашгийн харьцаа (P/E) 7.8-д, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 2.5-д хүрсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй