Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 2.8 хувиар өслөө.

АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 2.8 хувиар өслөө.

АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 2.8 хувиар өслөө.

 

АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд жилийн 2.8 хувиар өсөж, Dow Jones-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн таамаглал болох 2.1 хувийн өсөлтийг давж эрчимтэй идэвхжиж байгааг харууллаа.

Уг өсөлтөд иргэдийн зарцуулалт, засгийн газрын зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тодруулбал:

Хувийн хэрэглээний зардал өмнөх улиралд 1.5 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2.3 хувиар тэлээд байна.

Засгийн газрын зарцуулалт ч мөн адил нэмэгдэж, холбооны түвшинд 3.9 хувиар, тэр дундаа батлан хамгаалахын зардал 5.2 хувиар өссөн байна. 

Гадаад худалдааны хувьд АНУ-ын импорт тус хугацаанд 6.9 хувиар өссөн нь 2022 оны нэгдүгээр улирлаас хойших хамгийн том өсөлт болжээ.

Харин экспорт ердөө 2 хувиар тэлсэн үзүүлэлттэй байна.

Холбооны нөөцийн сангийн инфляцын гол хэмжүүр болох хувийн хэрэглээний зардлын үнийн индекс хоёрдугаар улирлын байдлаар 2.6 хувиар өссөн байна. 

Түүнчлэн АНУ-ын орон сууцны зах зээлд хямрал нүүрлэсэн хэвээр байна. Орон сууцны үнэ өсөж байгаа нь худалдан авагчдад дарамт үзүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.