АПУ ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 107.9 тэрбум төгрөгт хүрлээ.
МХБ-ийн бүртгэлтэй “APU COMPANY” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 50.5 хувиар өсөн 107.9 тэрбум төгрөгт хүрчээ.
2024 оны 7 сарын 23 өдрийн ханшийг үндэслэн тооцвол P/E (TTM) харьцаа 7.0 байна.
- Өмнөх оны мөн үед 371 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол 2024 оны 6 сарын байдлаар 397 болж өссөн.
- Борлуулалтын орлогын 25.4%-ийн өсөлт нь шинэ төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн болон ус ундааны төрлүүдийг нэмэгдүүлсэн, мөн Дижитал концепт ХХК болоод Экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарсан.
- Нийт хөрөнгө 1,070.4 тэрбум төгрөгт хүрч 11 хувиар өссөн нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн, ХАА болон сүү сүүн бүтээгдэхүүнийг дэмжих төсөл хэрэгжүүлэн гадаад санхүүжилтийг өсгөсөн зэрэгтэй холбоотой байна.
Компанийн эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:
- Экспортын орлогыг шинэ түвшинд гаргах зорилгоор “Prowein 2024”, “TFWA – Ази номхон далайн үзэсгэлэн”, БНСУ-ын “Seoul bar & spirit show” зэрэг үзэсгэлэнд оролцсон.
- 2024 оны 2 сард 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 44 төгрөг хуваарилсан ба 2023 онд нийтдээ 89 төгрөгийн цэвэр ашгийг хуваарилсан байна.
Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар АПУ ХК нь нийт 85 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буусан үзүүлэлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй