3M компанийн хувьцаа 1972 оноос хойш тохиогоогүй өндөр өсөлтийг үзүүллээ.
Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компани нь зардлаа бууруулж, жилийн ашгийн таамаглалаа нэмснээр хувьцааных нь үнэ 20% хүртэл өсөж, нэг өдрийн доторх өндөр өсөлтийг үзүүллээ.
Энэ нь тавдугаар сард томилогдсон Гүйцэтгэх Билл Брауны инновацыг хөгжүүлэх, хуучирсан бүтээгдэхүүнүүдийг шинэчлэх, ашиг багатай бүтээгдэхүүний шугамыг орхиж шинэ бүтээгдэхүүн гаргах хөрөнгө оруулалтыг нэмэх, нийлүүлэлтийн сүлжээний зардлыг бууруулах зэргээр хэрэгжүүлж буй шинэ стратегийн үр дүнг илтгэж байна.
Түүнчлэн, компани бизнесээ оновчтой болгох бүтцийн өөрчлөлтийг хийж, автомашины цахилгаанжуулалт, уур амьсгалын технологи зэрэг өндөр өсөлттэй салбаруудад анхаарлаа хандуулж байгаа юм.
3M үнийн өсөлтийг ангиллаар нь тогтмол нэмснээр инфляцын нөлөөг багасгаж, орлогоо нэмж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй