Шэньжений засгийн газар 964 сая ам.долларыг Хонконгийн зах зээлээс босгоно
Шэньжений засгийн газар 7 тэрбум хүртэлх юань буюу 964.4 сая ам.долларын юанийн бондыг Хонконгийн зах зээлд гаргахаар болжээ.
Энэ нь Шэньжений засгийн газар Хонконгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгож буй 4 дэх тохиолдол бөгөөд 2021-2023 онд тус бүр 5 тэрбум юанийн санхүүжилтийг татаж байсан юм.
Тус бонд нь 2-10 жилийн хугацаанд хэсэгчилсэн байдлаар гарах бөгөөд 29 андеррайтер ажиллаж байна.
Босгосон хөрөнгө оруулалтаар дунд сургуулийн барилга, метро болон дэд бүтцийн төслүүд, эрүүл мэнд, боловсроын салбарт зориулах юм байна.
БНХАУ-ын хувьд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулбал харьцангуй бага байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй