Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Xpeng автомат жолоодлогын системийг орон даяар нэвтрүүлнэ

Xpeng автомат жолоодлогын системийг орон даяар нэвтрүүлнэ

Xpeng автомат жолоодлогын системийг орон даяар нэвтрүүлнэ

Гуанжоуд төвтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng компани БНХАУ даяар автомат жолоодлогын системээ нэвтрүүлэхээр болжээ.

Энэ нь Tesla компанийн гол өрсөлдөгч систем болох Full Self-Driving Хятадын зах зээлд нэвтрэхээс өмнө хийж буй алхам юм.

Компанийг хамтран үүсгэн байгуулагч Хэ Шиаопэнг хэлэхдээ “2024 он бол автоматжуулсан жолоодлогын системд өөрчлөлт авчирсан жил болно. Xpeng-ийн X NGP систем нь замын гэрэл таних, эргэлт хийх, эгнээ солих болон урдах машинаа гүйцэж түрүүлэх зэрэг үйлдлүүдийг хийх чадалтай” гэжээ.  

Тус систем нь БНХАУ-ын 300 гаруй хотод туршигдсан ч зарим үйлдэлд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа учраас жолооч машин барих шаардлагатай хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.