Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Microsoft компанийн тайлан гарлаа 

Microsoft компанийн тайлан гарлаа 

Microsoft компанийн тайлан гарлаа 

 

Microsoft компанийн 2-р улирлын тайлангаар борлуулалтын орлого нь хүлээгдэж байснаас өндөр буюу 15 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 22.04 тэрбум ам.доллар болжээ.  

Гэсэн ч хөрөнгө оруулагчдын анхаарлаа хандуулж байгаа AI технологийн сайжруулалт, шинэчлэл төдийлөн сайн байсангүй.

Тиймээс хувьцааны ханш нь 7 гаруй хувиар унасан байна.  

Нэгж хувьцаанд ногдох ашиг:  

  • бодит- 2.95  ам.доллар 
  • хүлээлт- 2.93 ам.доллар 

Борлуулалтын орлого:  

  • бодит- 64.73 тэрбум ам.доллар  
  • хүлээлт- 64.39 тэрбум ам.доллар 

Microsoft компанийн Intelligent Cloud сегмент нь 28.52 тэрбум долларын орлого олсон нь шинжээчдийн таамаглалаас бага байгаа ч өнгөрсөн жилийнхээс 19%-иар өссөн байна.

Azure болон бусад үүлэн үйлчилгээний орлого улирлын туршид 29%-иар өссөн ч шинжээчдийн хүлээлт 31%-д хүрсэнгүй.

AI үйлчилгээний зах зээл дээр Microsoft, Amazon Web Services (AWS) Google компаниуд хиймэл оюун ухааны ажлын ачааллын төлөө өрсөлдөж, чадавхыг нь нэмэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа.

Тиймээс Alphabet компанийн AI бизнесийн орлого 29 орчим хувиар өссөн байна. Энэ мэдээлэл нь үүлэн үйлчилгээний зах зээл дээрх өрсөлдөөн хүчтэй байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.