Earnings Call:“СҮҮ” ХК-ийн цэвэр ашиг 12.2 тэрбум төгрөгт хүрч 37.3%-ийн өсөлтийг үзүүллээ
“СҮҮ” ХК-ийн CMM - Capital Markets Mongolia-тай хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс
Гүйцэтгэх захирал: Б.Гантулга
Өнөөдрийн байдлаар Сүү ХК нь 10,000 хувьцаа эзэмшигчидтэй болсон ба эхний хагас жилд хамгийн их хувьцаа эзэмшигчид ихээр нэмэгдсэн ТОП-5 компанийн 1 болсон байна. Мөн 4,200 харилцагчид, 2,500 бэлтгэн нийлүүлэгчид, 566 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүү ХК-ийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:
- Борлуулалтын орлого 30.5%-иар өсөж 96.0 тэрбум төгрөгт хүрлээ
- Цэвэр ашиг 12.2 тэрбум төгрөгт хүрч 37.3%-ийн өсөлтийг үзүүлсэн
- Ийнхүү сүүлийн 12 сарын байдлаар тооцоолсон үнэ ашгийн харьцаа (P/E) 7.8-д, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 2.5-д хүрсэн байна.
Эхний хагас жилийн онцлох ажлууд:
- Малчдад олгох сүүний урамшуулал нэмэгдэж 100 төгрөг болсон ба үүний үр дүнд өвлийн улиралд сүүний үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдсэн.
- Малчид фермерүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүйтний улиралд өвс тэжээлээр хангах зэрэг ажлуудыг хийж байгаа нь эргээд нийлүүлэгдэж буй сүүний чанар болоод сүүний үнэд эергээр нөлөөлж байна.
- 2024 оны эхний хагаст зах зээлд шинээр Пробиотик тараг, HI-HIGH сүү гэсэн 2 бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн.
- Италийн sacco system ХХК-тай 3 төрлийн ашигтай бактерийн онцгой эрхийн гэрээг үзэглэлээ
- Сүү ХК нь Хас банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хамтын санхүүжилтээр авсан 26 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж дуусгалаа
Ашигт ажиллагааны маржин өндөртэй бүтээгдэхүүнүүдийн борлуулалт өслөө. Тухайлбал:
- Нийт зайрмагийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 91% өссөн
- Нийт аарц, ааруул, таргийн борлуулалт +34%
- Нийт сүүний борлуулалт +29%
Тэлэлт ба өрсөлдөөн:
- Сүү сүүн бүтээгдэхүүн экспортлох улсын жагсаалтад БНХАУ багтдаггүй байсан ч 2024 оноос эхлэн экспортлох боломжтой болж байгаа учраас компанийнхаа үйл ажиллагааг илүү өргөжүүлэх үүднээс зах зээлд нэмж хувьцаа гаргах боломжтой гэж харж байна.
- Ашгийн маржин өндөртэй бүтээгдэхүүнд зайрмаг, тараг, иогурт багтдаг ба эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Үүний хүрээнд ЗГ-аас хэрэгжүүлсэн Хүнсний хувьсгал компанит ажлын хүрээнд 11 сая ам.долларын санхүүжилт татаж чадсан.
- Сүү ХК нь дотоодын сүүний зах зээлийн 83%-ийг дангаараа эзэлж байгаа ч дотоодын өрсөлдөөн сүүлийн үед ширүүсэж байгаа учраас сав баглаа боодол загвар дизайны сайжруулалтад дэлхийн жишигт нийцсэн технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй