Rio Tinto компанийн хагас жилийн ашиг өмнөх оноос өслөө

Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямрал үргэлжилж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширч түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа ч дэлхийн уул уурхайн томоохон олборлогчид ашигтай ажилласан хэвээр байна.

Тодруулбал, дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том  олборлогч Rio Tinto группийн эхний хагас жилийн ашиг өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарлаа.

Хятадад аж үйлдвэрийн салбарын ихэнх түүхий эдийн эрэлт буурч байгаа нь түүхий эд олборлогчдод дарамт учруулж буй ч Rio Tinto компанийн зүгээс металл үйлдвэрлэлийн жилийн зорилтот хэмжээгээ өөрчлөөгүй юм.

  • Тус компанийн үндсэн ашиг энэ оны эхний хагаст 1.8 хувиар нэмэгдэж, 5.8 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас ялимгүй доогуур үзүүлэлт байлаа.
  • Төмрийн хүдэр болон хөнгөн цагааны ханш буурснаар тус компанийн орлого 200 сая ам.доллароор буурсан ч энэхүү алдагдлыг зэсийн үнийн өсөлт нөхжээ.

Оюу толгойн зэсийн далд уурхайн олборлолт мөнгөн урсгалыг мэдэгдэхүйц өсгөснөөс гадна Симандугийн хөрөнгө оруулалт болон Ринкон литийн төсөл хурдацтай үргэлжилж байгаа юм байна.

Тус компанийн орлогын тавны нэг орчмыг бүрдүүлдэг хөнгөн цагааны үйлдвэрлэл хагас жилийн хугацаанд өмнөх оныхоос 3 хувиар өссөн бол зэсийн үйлдвэрлэл 2 хувиар өсжээ