Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Earnings Call: “Монложистикс Холдинг” ХК-ийн нийт хөрөнгө 85.9 тэрбум төгрөгт хүрч 87.8%-иар өссөн.

Earnings Call: “Монложистикс Холдинг” ХК-ийн нийт хөрөнгө 85.9 тэрбум төгрөгт хүрч 87.8%-иар өссөн.

Earnings Call: “Монложистикс Холдинг” ХК-ийн нийт хөрөнгө 85.9 тэрбум төгрөгт хүрч 87.8%-иар өссөн.

“Монложистикс Холдинг” ХК-ийн CMM - Capital Markets Mongolia-тай хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Борлуулалтын орлого 142.0 тэрбум төгрөгт хүрч 55.2%-иар өссөн.
  • Нийт хөрөнгө 85.9 тэрбум төгрөгт хүрч 87.8%-иар өссөн.
  • 2024 оны 7-р сарын 23 өдрийн ханшийг үндэслэн P/E (TTM) харьцаа 7.0 байна.

2024 оны эхний хагас жилийн байдлаарх онцлох тоон үзүүлэлтүүд:

  • Монгол улсын тээврийн салбарын орлого 25% өссөн бол Монложистикс Группын орлого 45% өсөлт үзүүллээ.
  • Монложистик Группийн тээвэрлэсэн ачааны өсөлт 13% байсан ба задалбал:
  • Экспортын ачаа тээврийн өсөлт 21%
  • Импортын ачаа тээврийн өсөлт 15%
  • Транзит ачаа тээврийн өсөлт 11%

Онцлох үйл явдал:

  • “Төв Азийн Зам” ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн ба уг компани нь автомашины импортын зах зээлийн 20 гаруй хувийг дангаараа эзэлдэг.
  • 2 цуваа бүхий 100 вагон худалдаж авах гэрээг хийсэн.
  • Чингэлэг хадгалалт, агуулах терминалын үйлчилгээг 2024 оны 4-р сараас эхлүүлсэн.
  • БНХАУ-ын төрийн өмчит төмөр замын компани “China State Railway Group”-тэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Тэлэлт:

“Төв Азийн Зам” ХХК-ийн 51%-ийг нэгтгэсэн ба тус компанийг нэгтгэснээр компанийн санхүүгийн үзүүлэлтүүд дараах байдлаар тэлэхээр хүлээгдэж байна:

  • Борлуулалтын орлого 19%
  • Хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15%
  • Ажилчдын тоо 22%
  • Импортын тээврийн хэмжээ 13% тус тус өсөх хүлээлттэй байна.

Хагас жилийн байдлаар 2024 оны эхэнд гаргасан төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд энэ оны сүүлийн хагаст БНХАУ-д салбар байгуулахаар ажиллаж байгаа юм.

Гадаад хүчин зүйлс:

  • Нэгж тээврийн дундаж үнийн өсөлт болон геополитикийн асуудлаас үүдэн зардал нэмэгдэж борлуулалтын орлого өсөхөд нөлөөлсөн. Харин Транзит тээврийн хэмжээ 33%-иар буурсанд геополитикийн тогтворгүй байдал болон төлбөр тооцооны асуудал ихээхэн нөлөөлж байна.
  • Нийт орлогын 80 хувь нь валютаар тооцогддог ба төгрөгийн ханш сулрах буюу гадаад валютын ханш чангарах үед олз үүсдэг.

Салбарын онцлог ба санхүүгийн үзүүлэлтүүд:

  • Жил бүрийн 5-9 саруудад тээврийн салбар эрэлттэй байдаг учраас эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх шаардлагатай байдаг. Авлага болон өглөгийн эргэц маш ихээр хэлбэлзэж урьдчилж орсон орлого нэмэгддэг.
  • Тээврийн салбар бол эдийн засгийг хэмжигч түрүүлэгч индикатор гэж үздэг бөгөөд тээврийн салбар өсвөл эдийн засгийн өсөлт дагаад сайжирдаг. Мөн борлуулалтын солонгорсон эх үүсвэртэй учраас эдийн засгийн саармагжих үед тулгарах эрсдэл бага байдаг.

Хөдлөх хөрөнгөө цаашдаа нэмэгдүүлж уул уурхайн салбарын тээвэрлэлт рүү илүү өргөн хүрээнд нэвтрэхээр ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.