Earnings Call: Монгол базальт ХК-ийн борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгт хүрч,
“Монгол базальт ХК-ийн CMM-тэй хамтарсан Earnings Call-ын үеэр яригдсан зүйлс
Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл
Компанийн цэвэр ашиг 2024 оны эхний хагаст борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашгийн хэмжээ 512 сая төгрөг гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 29.4 хувь болон 43.2 хувиар тус тус өссөн байна.
Эхний хагас жилийн байдлаарх P/E TTM харьцаа 7.73 байгаа ба P/B харьцаа 0.35 байна.
2023 оны 3-р улиралд бүтээгдэхүүнийхээ үнийг 3 дахин бууруулснаар орлого багассан ч нийт борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ жилийн эцэст ихэссэн байна.
Хэрэгжүүлж буй онцлох ажлууд:
Барилгын Дэлхийн Холбоонд (GlobalABC) гишүүнээр элсээд байна. Энэ нь Парисын хэлэлцээрийн зорилтуудын дагуу хамтын ажиллагааг бий болгох, уур амьсгалын үйл ажиллагааг өргөжүүлэх, барилга байгууламж, барилгын салбарын уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгууллага юм.
Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжих гэж байгаа ба энэ оны 12-р сарын 31 гэхэд нийт 100 сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хувьцааг ажилчдадаа тараана.
Мөн 2024 онд багтааж Тайван улс руу чулуун хөвөн экспортлох ажлын төлөвлөгөө гараад хэрэгжих шатандаа явж байна.
2 дахь шинэ үйлдвэр удахгүй ашиглалтад орж үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирна.
Ногоон төсөл буюу Crowool
Чулуун хөвөн ашиглан гидропоник технологиор тариалалт хийх нь байгаль цаг уураас хараат бус жилийн дөрвөн улирал тогтвортой ургац хураах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагийн нэг илрэл нь уг төсөл юм. 2023 онд төслийг өргөжүүлэн 4 улирлын гидропоник хүлэмж байгуулах ажлыг эхлүүлсэн ба 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой стратеги:
Дэлхийн зах зээл дээр чулуун хөвөнгийн үйлдвэрлэлийн компани ховор байдаг учраас өрсөлдөөн харьцангуй бага байдаг.
Мөн үйлдвэрлэлийн тоо хэмжээг ихэсгэхийн зэрэгцээ хамгийн хямд үнийн саналыг хэрэглэгчдэдээ санал болгосноор зах зээлд эзлэх байр сууриа тэлэх талаар хуваалцлаа.
Тайлангийн төсөөлөл:
2024 оны жилийн эцсийн тайлангаар борлуулалтын орлогыг 18-20 тэрбум төгрөг байна гэж төсөөлж байгаа ба цэвэр ашгийн маржинг 15 орчим хувьд таамаглаж байна. 2024 оны жилийн эцсийн цэвэр ашиг 3.1 тэрбум төгрөг байх хүлээлттэй байгаа.
Энэ оны 1-р хагаст илүү борлуулалтын маркетингийн зардал өндөр гараад байна. Учир нь 1-р хагаст үзэсгэлэн яармаг гэх мэт арга хэмжээнүүдэд ихэнх маркетингийн зардал зарцуулагдсан. Мөн түүнчлэн жил бүрийн эхний хагаст улирлын чанартай бүтээгдэхүүнийхээ танилцуулга маркетинг голчлон хийсээр ирсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй