АНУ бодлогын хүүг 5.25-5.50 нэгж хувьд хэвээр үлдээлээ.
Өчигдрийн арилжааны цагаар маш чухал мэдээнүүд гарсан нь хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулллаа.
АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэрийн дараа
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл ирэх 9 сард бодлогын хүүг бууруулна гэсэн сигналыг өглөө.
NVDA компанийн хувьцааны ханш 12.8%-иар өслөө.
Гэхдээ нөгөө талд NVDA компанийн Гүйцэтгэх захирал Jensen Huang өөрийн 240 мянган ширхэг хувьцааг 7/29-ний өдөр зарсан байна.
Японы иений ханш өслөө.
Японы төв банк 0.15%-иар бодлогын хүүгээ өсгөж, харин АНУ төвбанк хүүгээ бууруулах мэдэгдэл хийснээр JPY/USD ханш өсөөд байна.
META-ийн хувьцааны ханш 2.5% өслөө.
Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) хүлээлт 4.7 ам.доллар байсан бол бодит гүйцэтгэл 5.2 ам.доллар гарсан нь өсөлтөд нөлөөлжээ.
Энэ долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнийг тайлбарлах голлох мэдээнүүд эерэг гарч буй нь богино хугацааны уналтын трендийн чиглэлийг өөрчилж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй