"Сэндли-2" бондын захиалга 8 минутад дүүрлээ
Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексэд багтдаг Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлдэг.
Тус компани нь жилийн 18.5%-ийн хүүтэй 10 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд нээлттэй арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 8 минутад тус хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.
Өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулсан нийт харилцагчдадаа баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй