BREAKING NEWS: Nasdaq залруулгын бүсэд (Correction territory) орлоо
АНУ-ын 7 сарын ажлын байрны тайлан эдийн засаг удааширч буйг илтгэснээр баасан гарагт хувьцааны заралт үргэлжилж, зах зээл эрсдэлээс зайлсхийх горимд шилжлээ.
- Nasdaq Composite индекс 2.4%-иар буурч, 16,776 нэгжид хүрэн, 7 сарын дээд амжилтаас 10%-иар доошилсноор залруулгын (correction) бүсэд орсон байна.
- S&P 500 индекс 1.8%-иар, Dow индекс 611 нэгж буюу 1.5%-иар тус тус уналаа.
- Рассел 2000 индексийн хувьд 7 сараас хойш хамгийн ихээр унасан байна.
- АНУ-ын хоёр жилийн Төрийн сангийн өгөөж 3.87% болж, 2023 оны 5 сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол 10 жилийн өгөөж 3.795%-д хүрсэн нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт байлаа.
- Технологийн хувьцаанууд өмнө нь бондын өгөөжийн бууралтаас ашиг хүртэж байсан ч, энэ удаад хувьцааны ханшийг унана гэсэн хүлээлт зах зээлийг хөдөлгөсөн байна.
CME FedWatch Tool-ийн мэдээлснээр Холбооны Нөөцийн Сан 9 сард хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах магадлал 73.5%-д хүрээд байна.
Энэ нь ХНС сүүлийн саруудаас илүү эдийн засагт санаа зовж байгааг илтгэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй