Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна

Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна

Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна

 

Өчигдөр Японы хөрөнгийн зах зээл 1987 оноос хойш тохиогоогүй өндөр уналтыг үзүүлж, дэлхий даяар хувьцааны үнэ огцом буурсан нь Уолл Стритэд хүндээр тусаж байна.

Тодруулбал, S&P 500 индекс 3%, Доу Жонс индекс 1,033 нэгжээр, Nasdaq 3.4%-иар тус тус унажээ.

Японы Никкей 225 индекс 12.4%-аар унаж, Солонгосын Коспи индекс 8.8%-аар буурч, биткойны ханш ч мөн адил уналаа.

Уналтын гол шалтгаан нь Холбооны нөөцийн сангийн өндөр хүү болон АНУ-ын эдийн засаг удааширч буйтай холбоотой. Японы арилжаачид АНУ-д өнгөрсөн сард ажлын байрны тоо буурсан тухай тайлангийн дараа анхны сөрөг хариу үйлдлийг үзүүлсэн байна.

Ингэснээр эдийн засгийн сулралтаас үүдэлтэй айдас нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурахад нөлөөлсөн юм.

Найдвартай хөрөнгө оруулалтад тооцогддог алтны үнэ 1%-иар буурсан нь зах зээл хүнд байдалд орсныг илтгэж байна.

Холбооны нөөцийн сангийн хүүгийн хэмжээ буурч магадгүй гэх найдвар зах зээлийг “бяцхан” сэргээсэн ч мэргэжлийн хөрөнгө оруулагчид уналтыг бусад техникийн хүчин зүйлсээс үүдэлтэй байж магадгүйг анхааруулж байна.

Уолл Стритийн томоохон компаниуд, ялангуяа Apple, Nvidia зэрэг технологийн компаниуд зах зээлийн үнэлгээгээ ихээр алджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.