АНУ-ын эдийн засгийн удаашрал түүхий эдийн зах зээлийг огцом унагалаа
Энэ сарын эхнээс АНУ-ын эдийн засгийн удаашрал, Холбооны нөөцийн сангийн хүүгийн өндөр түвшин, Хятадын эдийн засгийн сул үзүүлэлтээс үүдэн газрын тос, байгалийн хий, металл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом буурахад нөлөөллөө.
Түүхий газрын тосны үнэ 0.8%-иар буурч, нэг баррель нь 72.94 доллар болсон.
Хятадад эрэлт суларсны улмаас зэсийн үнэ 3%-иар унаж, сүүлийн 4.5 сарын доод түвшинд хүрсэн.
Алтны үнэ 1.33%-иар буурч унц нь 2,410 ам.доллар, мөнгөний үнэ 4.54%-иар унаж унц нь 27.26 ам.доллар буюу сүүлийн гурван сарын доод түвшинд хүрсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй