Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SAXO банк: Зах зээл хямрах магадлал 33.0%-иас хэтрэхгүй

SAXO банк: Зах зээл хямрах магадлал 33.0%-иас хэтрэхгүй

SAXO банк: Зах зээл хямрах магадлал 33.0%-иас хэтрэхгүй

 

Сүүлийн нэг сард хөрөнгийн зах зээлийн уур амьсгал огцом өөрчлөгдөж, АНУ-д хүүг бууруулах хүлээлт нэмэгдэж, Японд хөрөнгийн зах зээл огцом унаж байна.

Институционал хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь зах зээлийг богино хугацааны төлөвт шилжүүллээ.

CVaR (эрсдэлийн) хэмжүүр ихсэхэд хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлийг бууруулах арга хэмжээ авдаг.

Мөн AI-аас ашиг хүртэх гэсэн, Японы иенийн ханш чангарсан, нэг өдрийн арилжааны нөлөөлөл, хөрөнгийн зах зээлийн индексийн өндөр төвлөрөл зэрэг хүчин зүйлс зах зээлийн хэлбэлзлийг нэмж байна.

Энэ бүхнийг харгалзан SAXO банкнаас “Дунд хугацааны төлөв нь ирээдүйн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамаардаг. Бид эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж, хямралын магадлал 33%-иас хэтрэхгүй гэж үзэж байна. Учир нь макро үзүүлэлтүүдийн ихэнх нь эдийн засаг хямралд орох магадлалыг дэмжихгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.