Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Эдийн засгийн үзүүлэлтүүд “soft landing” боломжийг үүсгэх үү? 

Эдийн засгийн үзүүлэлтүүд “soft landing” боломжийг үүсгэх үү? 

Эдийн засгийн үзүүлэлтүүд “soft landing” боломжийг үүсгэх үү? 

 

Зөөлөн газардах болон болзошгүй уналт хоёрын хоорондох маргаан ширүүсэж, сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд холимог дүр зургийг харуулж байна. 

Зөөлөн газардах (soft landing) боломж

Инфляцын бууралт: Хэрэв Хятадын эдийн засгийн сул байдлаас үүдэн нефтийн үнэ буурвал инфляц дагаж буурснаар ХНС хүүгээ бууруулах боломжтой. 

Орон сууцны зах зээл: Бондын өгөөж буурах нь орон сууцны үнэ өсөхөд хүргэж эдийн засагт эергээр нөлөөлнө. 

Бүтээмжийн өсөлт: 2-р улиралд бүтээмжийн өсөлт хөдөлмөрийн нэгж зардлыг багасгах нь инфляцыг бууруулахад эерэг нөлөөтэй. 

 

Хатуу газардах (hard landing) эрсдэл

Хятадын эдийн засгийн сул тал: Хятадын эдийн засаг хэт сулрах нь дэлхийн эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. 

Орон сууцны зах зээлийн уналт: Орон сууцны үнэ огцом буурах нь ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй. 

Хөдөлмөр эрхлэлтийн доройтол: Их хэмжээний цомхотгол (жишээ нь, Intel-ийн цомхотгол) нь ажил эрхлэлтийн байдлыг улам дордуулж эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмж болзошгүй. 

Геополитик ба улс төрийн тодорхойгүй байдал:

АНУ-д удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль нь Геополитикийн эрсдэл, тодорхойгүй байдлыг үүсгэж байна. 

Хэдийгээр хямралын шинж тэмдгүүд байгаа ч инфляц буурч, орон сууцны зах зээл хүчтэй хэвээр байвал зөөлөн газардах боломжтой.

Хөдөлмөр эрхлэлт болон геополитикийн нөхцөл байдлыг хянах нь эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.