Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын нийт өрх 17.80 их наяд ам.долларын өртэй

АНУ-ын нийт өрх 17.80 их наяд ам.долларын өртэй

АНУ-ын нийт өрх 17.80 их наяд ам.долларын өртэй

АНУ-ын өрхийн нийт өрийн хэмжээ 2024 оны 2 улиралд 109 тэрбум ам.доллар буюу 0.6%-иар өсөж 17.80 их наяд ам.долларт хүрчээ.

Үүнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 77 тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.52 их наяд ам.доллар болсон бол автомашины зээл 10 тэрбум ам.доллароор нэмэгдэж, кредит картын зээлийн үлдэгдэл улирлын эцэст 27 тэрбум ам.доллароор нэмэгдэж 1.14 их наяд ам.долларт хүрсэн байна.  

  • Кредит картын үлдэгдэл жилийн өмнөхөөс 5.8%-иар өндөр байна.  
  • Оюутны зээлийн үлдэгдэл 10 тэрбум доллароор буурч 1.59 их наяд доллар болжээ. 

Сүүлийн нэг жилд зээлийн картын үлдэгдлийн 9.1%, автомашины зээлийн үлдэгдлийн 8% нь хугацаа хэтэрсэн байна.

Ипотекийн зээлийн өр төлбөр 0.1 нэгж хувиар өссөн ч түүхэн жишгээр бага хэвээр байна. 

Байшингийн одоогийн үнэ цэн болон моргейжийн зээлийн хэмжээ хоорондын зөрүүгээр тодорхойлогддог HELOC (Home Equity Line of Credit)-ийн үлдэгдэл 4 тэрбум ам.доллароор өссөн нь 2022 оны эхний улирлаас хойш 9 дэх улирал дараалан өссөн үзүүлэлт болж байна.

Энэ нь өрхийн моргейжийн зээлээ төлөх чадвар сайн байгааг ба орон сууцны үнэ өсөж буйг илтгэж байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.