АПУ ХК нэгж хувьцаанд 55 төгрөгийн ногдол ашиг олгоно
“АПУ” ХК-ийн ТУЗ-ийн компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 55 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосон байна.
“Газар Шим Үйлдвэр” ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 5.0 тэрбум төгрөгт хүрлээ.
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Газар Шим Үйлдвэр” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 36.1 хувиар өсөн 5.0 тэрбум төгрөгт хүрээд байна.
- Борлуулалтын орлого 17.3 тэрбум төгрөгөөс 20.9 тэрбум төгрөгт хүрч 20.5 хувиар
- Нийт хөрөнгийн хэмжээ 56.5 тэрбум төгрөгт хүрч 32.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
- 2024 оны 7-р сарын 23 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 7.0 байна.
Онцлох үйл явдал:
- Нөөшилсөн ногооны үйлдвэрлэл 25,3%, Артишок ундаа үйлдвэрлэл 41% тус тус өсгөсөн.
- Үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтын хувьд нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 4,1%-иар өсгөсөн бол Артишок ундаа үйлдвэрлэл дээр 7%-иар буурсан байна.
- 2024 оны эхний хагаст борлуулалтын гүйцэтгэлийн явц хөдөө орон нутагт төлөвлөгөөнөөсөө 107% давуулан биелүүлсэн бол Улаанбаатарт 92%-ийн гүйцэтгэлтэй байна.
- Мөн хэрэглэгчдээс ирэх гомдол 2021 оноос эхлэн жил бүр 31.4%-иар буураад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй