Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн сэргэв

АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн сэргэв

АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн сэргэв

Өчигдөр АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны өсөлтийн ихэнх хувиа алдсан гурван өдрийн уналтын дараа эргэн өсөв.

S&P500 болон Nasdaq индексүүд тус бүр 1%, Dow Jones индекс 293 нэгжээр нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын эдийн засгийн хямралын айдсыг намжаасан байна.

Японы хувьцааны зах зээл ч 10.2%-иар өссөн нь 2008 оны 10 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Улмаар бүх салбар өсөлттэй хаагдаж үл хөдлөх хөрөнгө болон технологийн салбарууд тэргүүлсэн байна.

Томоохон компаниудаас дурдвал Nvidia 4.3%, Microsoft 1.1%, Meta 3.8%, Tesla 0.9%-иар тус тус өсжээ.

Palantir Technologies компанийн тайлан шинжээчдийн таамаглалаас давж, 10.4%-иар өссөн бол Uber Technologies компанийн хувьцаа 10.9%-иар өсжээ. Caterpillar компанийн тайлан ч хүлээлтээс давж, 3%-иар өссөн байна.

CBOE-ийн тогтворгүй байдлын индекс (VIX) даваа гарагт 65 хүртэл өссөн бол өчигдөр 35%-иар буурч 25 орчимд хүрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.