Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт
- ХК-ийн Гүйцэтгэх захирал өөрийн ажиллаж буй компанийн хувьцааг худалдан авч болох уу?
Хариулт: ХК-ийн Гүйцэтгэх захирал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар дотоод мэдээлэл эзэмшигч этгээдэд тооцогддог. Тиймээс дотоод мэдээлэлд хамаарах мэдээллийг урьдчилан мэдсэний үндсэн дээр арилжаанд оролцохыг хориглосон зохицуулалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 78-р зүйлд зааж өгсөн байдаг байна.
- Хөрөнгө оруулалтын сан нэгж эрхээ буцаан худалдан авахтай холбоотой баталгаа гаргаж болох уу?
Хариулт: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 21.2.3-д “сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох болон нэгж эрхээ тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах”-ыг хориглосон байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй