Warren Buffett АНУ-ын ЗГҮЦ-ны 4%-ийг эзэмшиж байна
Warren Buffett болон түүний удирддаг Berkshire Hathaway компани нь АНУ-ын Treasury Bill (ЗГҮЦ)-ийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг.
Buffett-ийн нийт хөрөнгө 234.6 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь АНУ-ын ХНС-аас илүү дүнтэйгээр ЗГҮЦ-ыг эзэмшдэг гэдгийг харуулж байна.
Тодруулбал, Buffett болон түүний компани нийтээр гаргасан ЗГҮЦ-уудын 4%-ийг эзэмшиж байгаа аж.
Treasury Bill-ийн эрэлт ба орлогын боломж
Treasury Bill нь АНУ-ын засгийн газраас гаргадаг богино хугацаатай өрийн бичиг бөгөөд хөрөнгө оруулагчдад тогтвортой орлого олгодог аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог.
- 3 сарын хугацаатай Treasury Bill нь ойролцоогоор 5%-ийн хүүтэй байдаг. Энэ нь Buffett болон Berkshire Hathaway компаниудын 200 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр хөрөнгө оруулсан тохиолдолд жилд 10 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн үг юм.
Buffett-ийн стратеги юу вэ?
Warren Buffett-ийн энэхүү стратеги нь хөрөнгөө тогтвортой, аюулгүй аргаар өсгөх зорилготой бөгөөд богино хугацаанд өндөр ашиг олох бус урт хугацаанд тогтвортой өсөлтийг эрмэлздэг.
Treasury Bill-д хөрөнгө оруулах нь эрсдэл багатай, баталгаатай орлого олох боломжийг олгодог тул Buffett-ийн хөрөнгө оруулалтын багцад чухал байр суурь эзэлдэг.
Buffett болон түүний компаниудын эзэмшиж буй Treasury Bill-үүдийн хэмжээ нь түүнийг АНУ-ын санхүүгийн зах зээлд чухал байр суурьтай байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй