Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хуулийн булан: Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт

Хуулийн булан: Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт

Хуулийн булан: Үнэт цаасны зах зээлтэй холбоотой хууль, эрх зүйн түгээмэл асуулт

 

  • Компанийн эрх бүхий албан тушаалтнууд жижиг хувьцаа эзэмшигчдийн эсрэг ажиллаж компанийг алдагдалтай ажиллуулж байвал хаана хандах вэ? 

Хариулт: СЗХ-нд хандах эсхүл өөрсдөө нэгдэж Компанийн тухай хуулийн 86.1-д “Компанийн хувьцаа эзэмшигч нь дангаар, эсхүл бусад хувьцаа эзэмшигчидтэй хамтран компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тохиолдолд компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”  гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. 

 

  • Брокерийн компани гэрээгээр тохирсон үйлчилгээгээ үзүүлэхгүй байвал хаана хандаж шийдвэрлүүлэх вэ? 

Хариулт: Тухайн компанийн гомдол хянан шийдвэрлэх нэгжид хандаж болно. Мөн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ёс зүйн хороо, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудад цахим эсхүл цаасан хэлбэрээр гомдол гаргаж болдог. Таны гомдлыг шийдвэрлэх хугацаа 60 хүртэл хоног байна. 

 

Эрхэм харилцагч танд асууж тодруулах зүйл байвал коммент хэсэгт үлдээнэ үү. Бид тун удахгүй хариулах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.