Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар газрын тосны ханш өслөө

Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар газрын тосны ханш өслөө

Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар газрын тосны ханш өслөө

Даваа гарагт нефтийн үнэ 3% өссөнөөр 5 дахь өдрөө дараалж өслөө. Шалтгаан нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсанаар нефтийн нийлүүлэлт багасаж магадгүй гэсэн таамгаас үүдэлтэй юм.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ойрхи Дорнод руу удирдлагатай пуужин бүхий шумбагч онгоц илгээхээр болжээ. Энэ үйлдэл нь Иран болон түүний холбоотнууд Израил руу дайрах эрсдэлтэйг анхааруулж байна.

Нью-Йорк дахь Mizuho компанийн эрчим хүчний фьючерсийн захирал Bob Yawger “Ийм мөргөлдөөн гарвал дэлхийн нефтийн нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж, үнийг улам өсгөх боломжтой” гэжээ.

Мөн тэрээр Ойрхи Дорнодын мөргөлдөөн өргөжвөл АНУ-аас Ираны нефтийн экспортыг хориглож магадгүй байгаа бөгөөд өдөрт 1.5 сая баррель нефтийн нийлүүлэлтэд нөлөөлж болох юм гэжээ.  

Нью-Йорк дахь Again Capital компанийн хамтрагч John Kilduff  “Энэ бүс нутагт мөргөлдөөн өргөжвөл Израил Ираны нефтийн нөөцөд халдаж, бүс нутгийн бусад томоохон үйлдвэрлэгчдийн нефтийн олборлолтод нөлөөлж болзошгүй” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Брент маркийн нефть 3.7%-иар, WTI нефть 4.5%-иар өссөн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төв банкнаас хүүг бууруулна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байсан. Учир нь АНУ-ын эдийн засаг сайжирснаар нефтийн хэрэглээ нэмэгдэх боломжтой юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.