Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК “ОНЦЛОХ ТӨСӨЛ”:  Үл хөдлөх хөрөнгийн салбараас өндөр өгөөж хүртэх боломж

Голомт Капитал ҮЦК “ОНЦЛОХ ТӨСӨЛ”:  Үл хөдлөх хөрөнгийн салбараас өндөр өгөөж хүртэх боломж

Голомт Капитал ҮЦК “ОНЦЛОХ ТӨСӨЛ”:  Үл хөдлөх хөрөнгийн салбараас өндөр өгөөж хүртэх боломж

Голомт Капитал ҮЦК нь энэ сарын 16-нд зохион байгуулагдах "Хөрөнгөтөн" форумын үеэр хөрөнгө оруулагчдад "Онцлох төсөл"-өө танилцуулах гэж байна.

 

Олон улсад үл хөдлөх хөрөнгийн салбар нь өдрөөс өдөрт  үнэ цэн нь өсдөг хөрөнгө оруулалтад тооцогддог. Тиймээс хөрөнгө оруулагчид энэхүү өсөлтөөс өндөр өгөөж хүртэхийг хүсдэг бол нөгөө талд бүтээн байгуулалтын төслүүдэд санхүүжилт шаардлагатай байдаг.

Голомт Капитал үнэт цаасны компани нь энэ асуудлыг шийдвэрлэх гарц болсон “Мастер Инвестмент Менежмент” хөрөнгө оруулалтын сангийн төслийг “Хөрөнгөтөн”-үүдэд онцолж байна.   

Тус санг Хийморь, Pro One, UB Tower, Go.to Market зэрэг томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, олон мянган иргэн, бизнес эрхлэгчдийг өөрийн гэсэн орон сууц, ажлын байр, амжилтын гараатай болгосон Мастер Түншлэл ХХК үүсгэн байгуулжээ.

Тэд үл хөдлөх хөрөнгийн салбарын 16 жилийн туршлага, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн баялаг сан, хөрөнгө оруулах боломжтой төслүүддээ үндэслэж тус санг үүсгэн байгуулсан байна.

Сангийн гол зорилго нь хамгийн ашигтай байршилд, ирээдүйд үнэ цэн нь өсөх төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийг нэгтгэх, сайн төслүүдийг хөрөнгө оруулалтаар хангахад оршиж байгаа аж.

Сангийн эхний хаалттай арилжаа Go.to Market худалдаа үйлчилгээний төвийн төсөл дээр хэрэгжих бол цаашид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн судалгаанд үндэслэж,  үнэ цэнтэй байршил, олон улсын чиг хандлагад нийцсэн, урт хугацааны сайн менежменттэй төслүүдэд хөрөнгө оруулах юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид 10 жилийн хугацаанд 11Х+ өгөөжийг хүртэх боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.