Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Техник шинжилгээ: Зах зээлийн богино хугацааны сэргэлт нь шинэ өсөлтийн эхлэл үү? Эсвэл дараагийн уналтыг угтсан завсрын хөдөлгөөн үү? 

Техник шинжилгээ: Зах зээлийн богино хугацааны сэргэлт нь шинэ өсөлтийн эхлэл үү? Эсвэл дараагийн уналтыг угтсан завсрын хөдөлгөөн үү? 

Техник шинжилгээ: Зах зээлийн богино хугацааны сэргэлт нь шинэ өсөлтийн эхлэл үү? Эсвэл дараагийн уналтыг угтсан завсрын хөдөлгөөн үү? 

А.Билгүүн Техник шинжээч 

S&P 500 индексийн хөдөлгөөн  

S&P 500 индекс өчигдөр 5,367.75 орчимд хүрч, 0.05%-ийн өсөлттэй хаагдсанаар сүүлийн үеийн уналтыг нөхөж, зах зээлд түр зуурын өсөлтийг авчирсан ч  энэ нь шинэ өсөлтийн хандлага, эсвэл дараагийн уналтаас өмнөх засварын хөдөлгөөн үү гэдэг нь тодорхойгүй байна.  

Лхагва гарагт зарлагдах АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) нь Холбооны Нөөцийн Сангийн ирээдүйн хүүгийн шийдвэрт чухал нөлөө үзүүлж магадгүй тул зах зээлийн тогтворгүй байдал үргэлжлэх магадлалтай байна. 

Nasdaq 100:

Технологийн Nasdaq 100 индекс мөн өсөлттэй буюу 18,626-ийн түвшинд байна. Тус индекс өнгөрсөн долоо хоногийн эхээр хүчтэй унасан ч долоо хоногийн  эцэст 0.54%-ийн өсөлттэй хаагдсан.  

График: NASDAQ индексийн ханшийн төлөв 

VIX индексийн хандлага 

VIX индекс, зах зээлийн айдсыг хэмжигч ба өнгөрсөн долоо хоногт 20 орчимд хүрч, зах зээлийн тогтворгүй байдал буурсан. VIX унах нь зах зээлийн айдас багассаныг илтгэдэг бол, өсөлт нь эсрэгээр зах зээлийн тогтворгүй байдлыг илтгэдэг. 

Фьючерсийн гэрээний хөдөлгөөн 

S&P 500 фьючерсийн график дээр өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт 5,120 хүртэл унаж, лхагва гарагт 5,360 орчимд хүрсэн боловч дараа нь 5,200-аас доош буусан. Энэ нь зах зээлийн өсөлт буурах хандлагатай байгааг илтгэж байна. 

График: VIX ба S&P500 индексийн фьючирсын ханшийн төлөв 

Дүгнэлт 

Өнгөрсөн долоо хоногт зах зээлд богино хугацааны өсөлт ажиглагдсан ч, энэ нь тогтвортой өсөлтийн хандлага болох эсэх нь тодорхойгүй байна.  

Лхагва гарагт гарах инфляцийн мэдээ зах зээлийн хөдөлгөөнд ихээхэн нөлөө үзүүлж магадгүй бөгөөд зах зээлийн тогтворгүй байдал эргэн ирэх магадлалтай байна.  

Тиймээс богино хугацааны арилжаанд болгоомжтой хандаж, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.