Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Төлбөрийн тэнцэл 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцэл 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцэл 57 сая ам.долларын алдагдалтай гарлаа

2024 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарч буйн илрл болж төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Энэ нь эдийн засгийн голлох үзүүлэлтийн нэг болох барааны импортын эрс өсөлттэй шууд холбоотой юм байна.

Өөрөөр хэлбэл, гадаадаас авсан бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнээр худалдааны ашиг буурч, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөллөө.

Өмнөх онуудтай харьцуулахад энэ удаагийн төлбөрийн тэнцлийн алдагдал нь сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, 2021 оны үзүүлэлттэй ойролцоо гарчээ.

 

Урсгал дансны хувьд ч сөрөг үзүүлэлттэй

2024 оны эхний хагас жилд урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай байгаа нь 2023 оны мөн үеийнхээс 2 дахин их байна.

Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа болон эдийн засгийн орчны тогтворгүй байдалтай холбоотой бөгөөд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буурч байгаатай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үүнээс гадна, экспортын бусад салбарт ч өсөлт гараагүй нь урсгал дансны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

 

Аялал жуулчлалын салбар ч алдагдалтай

2024 оны эхний хагас жилд Монгол Улсад гадагшаа чиглэсэн аяллын зардал дотоодод орсон аяллын орлогоос давж, 536 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад 37 хувиар өссөн нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт болж байна.

 

Гэхдээ хөрөнгийн дансны үзүүлэлтүүд

Тус үзүүлэлт харьцангуй эерэг гарч, 2024 оны эхний хагас жилд 78.3 сая ам.долларын ашигтай байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээд дэмжлэг үзүүлж байна.

 

Хөрөнгө оруулалтын урсгалын хувьд

Тус үзүүлэлт мөн эерэг чиглэлтэй байгаа нь Монгол Улсад итгэл хүлээлгэж буй хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг харууллаа.

2024 оны эхний хагас жилд Монгол Улсад нийт 1.29 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь зарим нэг эерэг үр дагаврыг авчирч байна.

Эдгээр үзүүлэлтээс харахад, Монгол Улсын эдийн засагт гадаад орчинтой холбоотой ихээхэн сорилтууд тулгарч байгаа ч зарим салбарт эерэг үр дүн гарч тогтворжуулж байна. Гэхдээ нийт эдийн засагт үүссэн тодорхойгүй байдлуудыг шийдвэрлэх, өсөлтийг дэмжих, худалдааны нөхцөл байдлыг сайжруулах шаардлага байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.