Канадын канабис үйлдвэрлэгч зах зээлээ өргөжүүлж байна
Канадын каннабис үйлдвэрлэгч Tilray Brands компани ус ундаа, шар айраг үйлдвэрлэдэг Molson Coors компаниас шар айргийн Hop Valley Brewing, Terrapin Beer, Shock Top болон Blue Point гээд нийт 4 брэндийг нь худалдаж авахаар болжээ.
Өмнө нь тус компани Anheuser-Busch Inbev компаниас шар айргийн 8 брэндийг нь авч байжээ. Ингэснээр тус компани АНУ-ын 5 дахь томоохон шар айраг үйлдвэрлэгч боллоо.
Компанийн Гүйцэтгэх захирал Ирвин Саймон Tilray Brands цаашид ч бизнесийн цар хүрээг өргөжүүлэхийн тулд нэгдэн нийлэх хэлцлүүд хийнэ гэж мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй