Intel корпораци хүнд байдалд орсон уу?
Intel корпораци чипний зах зээлд эзлэх байр сууриа хадгалахад хүндрэлтэй тулгарч, Nvidia зэрэг өрсөлдөгч компаниудаас хоцорч байна.
Зах зээлд уламжлалт чипний эрэлт буурч, хиймэл оюун ухааны (AI) чипнүүдийн эрэлт нэмэгдэж байна.
Тиймээс тус компани өндөр технологийн AI чип хөгжүүлэх, бусад компанид зориулсан чип үйлдвэрлэх ажилдаа анхаарч байгаа бөгөөд Тайваны TSMC компанитай өрсөлдөхүйц байна гэж үзэж байна.
Гэхдээ энэ нь Intel-ийн зардлыг нэмж, ашгийг бууруулсан тул зардлаа хэмнэх шаардлагатай тулгарснаар ногдол ашгаа зогсоож, нийт ажилтныхаа 15%-ийг цомхотгохоор болсон юм.
Мөн тус компани Британийн чип үйлдвэрлэгч Arm Holdings компанийн 1.18 сая ширхэг хувьцаагаа зарж, ойролцоогоор 146.7 сая ам.доллар олсон гэж Ройтерс мэдээллээ.
Гэхдээ дээрх компаниуд энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байгаа ч шинжээчид үүнийг Intel-ийн бүтцийн өөрчлөлт болон компанийн ашигт ажиллагааг нэмэх шинэ стратегитай нийцэж байна гэж үзэж байна.
Энэ оны эхнээс Intel-ийн хувьцааны үнэ 59%-иар унасан бөгөөд энэ сарын 2-нд компанийн ногдол ашгаа зогсоосны дараа 26%-иар нэмж буулаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй