Үйлдвэрлэгчдийн үнийн өсөлт саарснаар бодлогын хүү буурах хүлээлт өсөв
Өчигдөр АНУ-ын үйлдвэрлэгчдийн 7 сарын үнийн индекс (PPI)-ийг зарлахад хүлээлтээс доогуур буюу өсөлт нь саарсан байна.
Тодруулбал:
- Үйлдвэрлэгчдийн үнийн индекс сарын дүнгээр 0.1%-иар өссөн ч эдийн засагчдын хүлээж байсан 0.2%-ийн өсөлтөөс бага байв.
- Жилээр нь тооцвол PPI 2.2%-иар өссөн нь урьдчилсан таамаглал болох 2.3%-иас доогуур байгаа юм.
- Хоол хүнс, эрчим хүчний хэлбэлзэлтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг хассан PPI сарын дүнгээр мөн өөрчлөлтгүй байсан нь эдийн засагчдын хүлээлт 0.2%-иас доогуур байна.
- Жилийн дүнгээр тус PPI 2.4%-иар өссөн нь урьдчилсан таамаг болох 2.7%-ийн өсөлтөөс бага байв.
Хүлээлтээс бага гарсан PPI тайлан нь ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулахыг дэмжиж буй хүмүүст эерэг дохио өгч байна. Энэ мэдээлэл нь өнөөдөр орой зарлагдах хэрэглээний үнийн индексийг бага гарах хүлээлтийг улам нэмж байна.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Төрийн сангийн бондуудын өгөөж огцом буурч, 9 сард хүүгийн өсөлтөөс зайлсхийж, бууруулах хүлээлт нэмэгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй