Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tencent компанийн 2-р улирлын ашиг 82%-иар өслөө

Tencent компанийн 2-р улирлын ашиг 82%-иар өслөө

Tencent компанийн 2-р улирлын ашиг 82%-иар өслөө

Сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаар хөрөнгө оруулагчдын сонирхол бондын зах зээл рүү чиглэж, хувьцааны арилжааны идэвх эрс буурлаа.

Үүний улмаас Шанхай болон Шенжений хөрөнгийн биржид арилжаалагдсан хувьцааны үнэ 69.1 тэрбум ам.доллар болж буурсан нь 2020 оны 5 сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Энэ нь Хятадын санхүүгийн зах зээлд өөрчлөлтүүд авчрах магадлалтай байна.

Харин Хятадын технологийн томоохон компани болох Tencent хүнд нөхцөл байдалд ч өөрийн байр суурийг бататган, санхүүгийн үзүүлэлтээрээ онцгой амжилт гаргаж байна.

Тус компанийн 2024 оны 2 улирлын ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82 хувиар өсөж, 47.6 тэрбум юаньд хүрсэн бол орлого нь 8 хувиар өсөж, 161 тэрбум юаньд хүрчээ.

Энэхүү өсөлтөд Tencent-ийн тоглоомын бизнес болон зар сурталчилгааны орлого гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, тоглоомын бизнесийн орлого нь 9 хувиар өсөж 34.6 тэрбум юаньд хүрсэн бол зар сурталчилгааны орлого нь 19 хувиар нэмэгдэж 29.9 тэрбум юаньд хүрсэн байна.

Энэхүү эерэг санхүүгийн үр дүнгийн нөлөөгөөр Tencent-ийн хувьцааны үнэ 2024 он гарснаас хойш 26 хувиар өсөж, одоогоор нэгж хувьцааны үнэ 373 ам.долларт хүрлээ.

Энэ нь хөрөнгө оруулагчид компанийн цаашдын өсөлтөд өндөр хүлээлттэй байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.