Улаанбаатарт орон сууцны үнэ 12.8 хувиар өсжээ.
Өнгөрсөн 7 сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны 1 метр квадрат нь нийслэлийн хэмжээнд дунджаар 4.11 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 1 метр квадрат нь 4.30 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.94 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны хувьд 1 метр квадрат нь дунджаар 3.96 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.69 сая төгрөг байгаа нь нийслэлийн хэмжээний шинэ орон сууцны дунджаас өндөр байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй