Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Intel компани ARM-ийн хувьцаагаа зарж алдагдал хүлээв 

Intel компани ARM-ийн хувьцаагаа зарж алдагдал хүлээв 

Intel компани ARM-ийн хувьцаагаа зарж алдагдал хүлээв 

 

Intel корпорац санхүүгийн хүндрэлд орсны улмаас чип үйлдвэрлэгч ARM компанийн 1.18 сая хувьцааг 147 сая ам.доллароор заржээ.  

Энэ хугацаанд ARM-ийн хувьцааны нэгж үнэ дунджаар 124 гаруй ам.доллар байсан ч Intel компанийн II улирлын тайлангаас харахад энэ арилжаанаас 120 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Энэхүү шийдвэр нь Intel-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой юм.

Тус компани энэ оны эхний байдлаар 56 жилийн түүхэндээ хамгийн бага орлоготой ажилласан учраас хувьцааны үнэ нь 30 гаруй хувиар унаад байгаа юм.

Intel компани зах зээлд эргэн байр сууриа олохын төлөө шаргуу ажиллаж, 15,000 ажилтнаа цомхотгож, ногдол ашгаа түр хугацаанд зогсоосон ч санхүүгийн бэрхшээл нь тэдний үйл ажиллагаанд томоохон сорилт учруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.