Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ

АНУ-ын инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ

АНУ-ын инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ

АНУ-ын инфляц буюу үнийн өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн учраас Холбооны Нөөцийн Сан (FED) бодлогын хүүг бууруулах боломжтой боллоо.

Тодруулбал, АНУ-ын 7 сарын инфляц жилийн дүнгээр 2.9%-д хүрсэн нь өмнөх сарын 3%-иас буурсан үзүүлэлт бөгөөд 2021 оноос хойших хамгийн бага өсөлт юм.

Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд, хэрэглээний үнийн өсөлт 6-7 сар хүртэлх хугацаанд 0.2%-иар өссөн нь үнийн өсөлт тогтвортой буурч байгааг онцолсон байна.  

Инфляц нь түрээс болон орон сууцны зардлын улмаас өсөж байсан ч компаниуд үнийн өсөлтөө хязгаарлаж эхэлснээр энэ чиг хандлага удахгүй буурах магадлалтай байгаа юм.

Ийнхүү үнийн өсөлт удааширч, ажиллах хүчний зах зээл бага зэрэг суларч байгаа нь Холбооны Нөөцийн Санг хүүгийн хэмжээг бууруулахад нөлөөлж болзошгүй юм.

Эдийн засагчид Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг эхний удаа 9 сард, үргэлжлүүлэн 11,12 сард бууруулж магадгүй гэж үзэж байна. Энэ нь зээл авах зардлыг бууруулж, эдийн засгийг дэмжихэд туслах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.