Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алибаба группийн ашиг өссөн ч таамаглалаас доогуур байв

Алибаба группийн ашиг өссөн ч таамаглалаас доогуур байв

Алибаба группийн ашиг өссөн ч таамаглалаас доогуур байв

 

Alibaba группийн 2024 оны эхний улирлын ашиг хүлээлтээс бага зэрэг өссөн ч орлого нь таамаглалаас доогуур гарлаа.

Шинжээчид тус компанийг нэгж хувьцаанд 14.94 юань ашиг олно гэж тооцоолж байсан ч 2024.06.30-аар дуусах тайлангийн хугацаанд 16.44 юань (2.30 ам.доллар) ашиг олсон нь өнгөрсөн жилийн 17.37 юаниас буурсан байна.

Тайлангаас...

Орлого жилийн өмнөхөөс 4%-иар өсөж 243.24 тэрбум юаньд хүрсэн ч шинжээчдийн 247.45 тэрбум юанийн таамаглалаас доогуур гарсан байна.

Taobao болон Tmall сегментийн борлуулалт 1%-иар буурч 113.37 тэрбум юань болсон.

Хятадын жижиглэнгийн худалдаа 2%-иар буурсан бол бөөний худалдаа 16%-иар өссөн байна.

Харин олон улсын дижитал худалдааны орлого 32%-иар нэмэгдэж 29.29 тэрбум юаньд хүрчээ.

Алибаба компанийн үүлэн технологийн орлого 6%-иар өсөж 26.55 тэрбум юань болсон байна. Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчид их хэмжээний өгөгдөл (AI) хөгжүүлэхдээ Alibaba Cloud-ийг илүү их сонгож байгаатай холбоотой бөгөөд томоохон загварууд нь хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.

Орон нутгийн үйлчилгээний орлого 12%-иар, Cainiao Smart Logistics Network 16%-иар, дижитал медиа болон энтертайнмент үйлчилгээний орлого 4%-иар тус тус өссөн байна.

Энэхүү тайлангаас харахад Алибаба зарим бизнестээ амжилт үзүүлж байгаа ч нийт орлого нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.