Мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөгт хүрлээ
Монгол Улсын 7 сарын мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 30.6%-иар өссөн үзүүлэлт юм.
Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь эдийн засагт эргэлдэж буй бүх мөнгөн хөрөнгийн хэмжээ бөгөөд үүнд хадгаламж, харилцах данс, бэлэн мөнгө багтдаг.
Хадгаламж, харилцах
Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 38.8%-иар, төгрөгийн харилцах 54.5%-иар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.
Төгрөгийн хадгаламж 20.1 их наяд төгрөгт хүрсний 86%-ийг иргэдийн хадгаламж, үлдсэн 14%-ийг аж ахуйн нэгжүүдийн хадгаламж эзэлж байна.
Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 8%-иар буурсан нь иргэд болон бизнесүүдийн дийлэнх нь төгрөгөөр хадгаламж үүсгэж байгааг харуулж байна.
Зээл
Нийт зээлийн үлдэгдэл 33.5 их наяд төгрөгт хүрч, 32%-иар өссөн байна.
Үүний 5.9%-ийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээл гэдэг нь хугацаа хэтэрсэн, төлөгдөх боломжгүй болсон зээлийг хэлдэг. Чанаргүй зээлийн хэмжээ 11.6%-иар буурсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа хэрэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй