Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Warren Buffett хувьцааны багцаа шинэчиллээ

Warren Buffett хувьцааны багцаа шинэчиллээ

Warren Buffett хувьцааны багцаа шинэчиллээ

 

Шинээр авсан хувьцаанууд

 

Тэрээр Heico Corporation (HEIA) компанийн 1.04 сая хувьцаа, Ulta Beauty (ULTA) компанийн 0.69 сая хувьцааг худалдаж авсан нь жижиглэн худалдааны салбарт итгэлтэй байгааг харуулж байна.

Ulta Beauty компанид оруулсан хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 260 сая ам.доллар байгаа нь Berkshire Hathaway-ийн хувьд харьцангуй бага хэмжээтэй ч гоо сайхны жижиглэн худалдааны салбарын ирээдүйд Buffett итгэж байгааг харуулж байна.

 

Эзэмшлийн хэмжээгээ нэмсэн компаниуд

 

Хамгийн их анхаарал татаж буй алхам нь Sirius XM Holdings (SIRI) компанийн хувьцааг их хэмжээгээр худалдан авсан явдал юм.

Buffett энэ компанийн эзэмшлийн хэмжээгээ 36.68 саяас 132.88 сая хувьцаа болгож, хиймэл дагуулын радио компанид итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Тус компанид эзэмшиж буй нийт хөрөнгийн хэмжээ 2 улирлын эцэст 376 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

 

Hold хийж байгаа хувьцаанууд

 

Buffett хэв маягаа хадгалж, үндсэн хөрөнгө оруулалтын ихэнх компанийн хувьцаандаа гар хүрсэнгүй.

Тэрээр Bank of America (BAC), Coca-Cola (KO), Kraft Heinz (KHC), American Express (AXP), Citigroup (C), DaVita (DVA), болон Moody’s (MCO) зэрэг гол компаниуд дахь эзэмшлээ тогтвортой хадгалсаар байна.

Buffettt удаан хугацааны хөрөнгө оруулалт хийсэн эдгээр бизнесүүдийнхээ үнэ цэнийг цаг хугацааны явцад өснө гэдэгт итгэж байна.

 

Зарсан хувьцаанууд

 

Харин хамгийн гайхмаар алхам нь тэрээр Paramount Global (PARA) болон Snowflake Inc. (SNOW) компаниудын хувьцаанаас бүрэн гарсан явдал байлаа.

 

Хэмжээгээ багасгасан хувьцаанууд

 

Buffett  Apple Inc. (AAPL) дахь эзэмшлээ 789.37 сая хувьцаанаас 400 сая болгон эрс багасгах шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Түүний хийсэн их хэмжээний таналт нь хамгийн алдартай хөрөнгө оруулалтдаа илүү болгоомжтой хандах болсныг илтгэж байна.

Мөн тэрээр Chevron (CVX), Capital One (COF), Floor & Decor (FND), Louisiana-Pacific Corporation (LPX), болон T-Mobile US (TMUS) компаниудад эзэмшиж байсан хувьцаагаа багасгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.