Эдийн засгийн эерэг мэдээ S&P 500 индексийг өсгөж байна
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон жижиглэн худалдааны үзүүлэлтүүд таамаглалаас давж эдийн засаг хүндрэхгүйг илтгэсэн учраас өчигдөр S&P 500 индекс 6 дахь өдрөө дараалан өслөө.
Хаалтын байдлаар Dow Jones индекс 555 нэгжээр буюу 1.4%, S&P 500 1.6%, NASDAQ 2.3%-иар өссөн байна.
Жижиглэн худалдаа хүчтэй байна
АНУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт 7 сард 1%-иар өсөж шинжээчдийн хүлээлтээс давсан нь хэрэглэгчдийн худалдан авалт сайн байгааг илтгэж байна.
Өнгөрсөн сарын жижиглэнгийн борлуулалт 6 сарын тогтвортой байдлаас хурдтай өссөн учир жилийн дүнгээр 2.7%-иар нэмэгджээ.
Stifel компанийн тайланд, 7 сарын борлуулалтын үзүүлэлт нь Америкийн хэрэглэгчид эдийн засагт тэсвэртэй байгааг харууллаа гэжээ.
Ажилгүйдэл буурлаа
Мөн өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан нь хөдөлмөрийн зах зээл хэвийн байгааг илтгэж байна.
Мөн энэ долоо хоногт зарлагдсан инфляцын үзүүлэлтүүд буурч байгаа нь 9 сард бодлогын хүү буурч магадгүй гэсэн хүлээлтийг үүсгэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй