УИХ төсвийн зардлыг 3.1 их наядаар нэмж, 30.5 их наядад хүргэхээр хэлэлцэж байна
Өнгөрсөн намрын чуулганы үеэр 2023 оны төсөвт 20.4 их наяд төгрөгийн зардал төлөвлөж, 2024 онд 22.4 их наяд төгрөгийн зардал гаргахаар тооцож байсан.
Харин энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр зардлыг 27.4 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн бол одоо төсвийн тодотголоор зардлыг 30.5 их наяд төгрөг болгохоор оруулж иржээ.
2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2025-2026 оны төсвийн төсөөллөөр, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.4 их наяд буюу ДНБ-ий 34.4%-тай байх, суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байхаар төлөвлөсөн байв.
Харин Засгийн газрын өрийн үлдэгдэл 47.5 их наяд буюу ДНБ-ний 60%-тай тэнцэнэ гэж тооцоолжээ.
Энэхүү төсвийн тодотгол нь зардлыг хэт нэмж, эдийн засгийн эрсдэл үүсгэх магадлалтайг харуулж байна.
Төсвийн тодотгол нь орлого буурсан нөхцөлд хийгддэг болохоос зардлыг нэмэх зорилготой байж болохгүй гэж зарим эдийн засагчид үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй