Хятадын гангийн үйлдвэрлэлийн бууралт төмрийн хүдрийн зах зээлд сорилт авчирлаа.
Зэсийн үнэ бараг 3%-иар өссөний улмаас мөнгөний үнэ алттай харьцуулахад харьцангуй өндөр хувиар өсөж, аж үйлдвэрийн металлын салбарыг тэргүүллээ.
Харин ган зэрэг бусад металлын хувьд байдал эсрэгээрээ муудаж төмрийн хүдрийн фьючерс 9%-иар буурч, 2022 оноос хойших доод түвшиндээ очоод байна.
Учир нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн түүхий гангийн үйлдвэрлэлийг буураад байгаа юм. Үүнээс болж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Baowu Steel Group 2008 болон 2015 оны уналтаас ч дор нөхцөл байдалд орох анхааруулгыг өгч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй