OpenAI Ираны зарим иргэний ChatGPT хаягуудыг устгажээ.
OpenAI компани АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор хиймэл оюун ухаан ашиглаж нийтлэл, видео бичлэгүүд бүтээж байсан Ираны зарим иргэний ChatGPT-ийн хаягуудыг хаажээ.
Гэхдээ тэдний бэлтгэсэн мэдээллүүд өргөн цар хүрээнд тархаж амжаагүй бололтой.
Энэ нь OpenAI-ийн хувьд ChatGPT-ийг хор хөнөөлтэй байдлаар ашиглаж буйг илрүүлсэн анхны тохиолдол биш юм.
Тэд 5 сард олон нийтэд нөлөөлөх зорилгоор ChatGPT ашигласан 5 үйлдлийг таслан зогсоосон нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрийн албан хаагчид Facebook, Twitter-ийг ашиглаж нөлөөллийн ажил хийх гэж оролдсон үйлдэлтэй төстэй байжээ.
Нийгмийн мэдээллийн компаниудын адилаар OpenAI энэ төрлийн хэргийг эрт таслан зогсоож, холбогдох хувь хүний хаягуудыг хориглох зэрэг арга хэмжээг авсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй