Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд

Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд

Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны  зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%)  тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Монгол Улс 2024 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс:

  • Экспорт 9.3 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

 

2024 оны 7-р сард ГВАН өмнөх сараас 101.76 сая ам.доллараар буурч 4,737 сая ам.долларт хүрлээ.

Нөгөө талдаа улсын 3-6 сарын (4.5 сар дундаж) импортыг хангах валютын нөөцийн түвшин 4.3 тэрбум ам.доллар байгаа нь валютын нөөц ба импортын харьцаа буурч байгааг илтгэж байна.

  • Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр  өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

  • Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2024 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5% хувь, өмнөх оны эцсээс 4.4% хувь, өмнөх сараас 0.1% хувиар өссөн байна.

2024 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 5.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.4% хувиар, барааны бүлгийн үнэ 4.9%‑ хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.3% хувиар өсжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.