2024 оны эхний 7-р сарын байдлаарх Монголын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд
- ДНБ 2024 оны эхний хагас жилд 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 тэрбум төгрөг буюу 5.6 хувиар өслөө.
- Монгол Улс 2024 оны эхний 7 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 9.3 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын өсөлтөд нүүрс, зэсийн баяжмалын өсөлт чухал нөлөөг үзүүлсэн байна.
- Гадаад валютын улсын нөөц 2024 оны 7 дугаар сарын эцэст 4,737 сая ам.доллар болж, өмнөх сараас 102 сая ам.доллароор буураад байна.
- Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй