Коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ
Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1200 орчим юань болж буурчээ.
Учир нь Хятадын кокс үйлдвэрлэдэг гол бүсүүдийн агуулахын нөөц илүүдэлтэй байгаа учраас коксжих нүүрсний үнэ цаашид ч буурч болзошгүй байна.
Хятадын кокс олборлогчид нүүрсний үнийг хямдруулах шахалтад орж, гангийн үйлдвэрүүдэд коксын эрэлт буурснаар нүүрс худалдан авалт ч багасжээ.
Хамгийн сүүлд буюу 8 сарын 14-нд Хятадын ган үйлдвэрлэгчид коксын үнийг тонн тутамд 50-55 юаниар бууруулах хүсэлт гаргасан нь коксын үйлдвэрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Энэ нь Монголын коксжих нүүрсний экспортын үнэ болон дуудлага худалдаанд ч сөргөөр нөлөөлж эхэллээ.
Тодруулбал, Energy Resources компани 8 сарын 14-ний дуудлага худалдааны үеэр 19,200 тонн угаасан коксжих нүүрсээ тонныг нь 1150 юанийн эхлэх үнээр санал болгосон ч борлуулж чадаагүй юм.
Энэ нь Хятадын зах зээлийн үнийн дарамт Монголын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй