Алтны үнийн өсөлт үргэлжлэх үү?
Алтны үнэ 2023 оны 10 сард 1,810 ам.доллароос огцом өссөөр өнгөрсөн долоо хоногт 2,500 ам.долларыг давж шинэ дээд түвшинд хүрсэн.
Энэ үзүүлэлт нь 2024 оны таамагласан зорилтот түвшин бөгөөд одоо алт цаашид өсөх боломжтой юу? гэсэн асуулт тавигдаж байна.
Бидний хувьд алтны үнэ цаашид өсөх боломжтой гэж үзсэн хэд хэдэн шалтгаан байгаа юм. Үүнд:
- Геополитикийн эрсдэл: ОХУ, Украйн, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон АНУ-ын ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхой бус байдал
- Хятадын жижиглэнгийн худалдааны хүчтэй эрэлт: Хятадын эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тулгарч буй асуудлаас хамгаалахын тулд хөрөнгө оруулалтаа алт руу чиглүүлэх эрмэлзэл ихсэж, юань үнэгүйдэх эрсдэл байгаа юм.
- Төв банкнуудын тогтвортой эрэлт: Геополитикийн эрсдэл болон ам.долларын ханш буурахтай холбоотойгоор төв банкнууд алтад оруулах хөрөнгө оруулалтаа нэмж байна. Алт нь бусад хөрөнгөөс илүү аюулгүй байдал, тогтвортой байдлын баталгаа болдог.
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Хоёр нэр дэвшигч их хэмжээний зардал гаргахаар байгаа нь АНУ-ын өрийн түвшнийг нэмэх магадлалтай.
- Томоохон эдийн засгуудын өрийн өсөлт: АНУ-ын өрийн өсөлт нь өрийн чанарт сөргөөр нөлөөлж байгаа учраас 2024 оны 2 улиралд чинээлэг хүмүүс болон хөрөнгө оруулалтын сангууд алт руу их хэмжээний хөрөнгө оруулахад хүргэсэн.
- АНУ-ын бодлогын хүүгийн бууралтын мөчлөг: Энэ нь түүхэнд алтны гүйцэтгэлд эерэг нөлөөлж ирсэн. Хүүгийн бууралтаас шалтгаалан хүүд мэдрэмтгий хөрөнгө оруулагчид алтанд буцаж хөрөнгө оруулж магадгүй юм.
Эдгээр хүчин зүйлс алтны үнийг цаашид өсгөхөд нөлөөлж болно гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй